Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ 2 САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтарсан ажил хэргийн уулзалтыг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил болон гэмт хэргийн улмаас төрд учруулсан хохирлыг төлүүлэх ажиллагааны явц, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийсэн байна.

Хамтарсан уулзалтаар хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг нэг мөр хангуулах, ялтанд шүүхээс оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг завшуулахгүй байх, цагдаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хяналтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх нь” сэдэвт 2 сарын аяныг гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн уулзалтаас 4 төрлийн шийдвэр гаргаж, түүний мөрөөр хорих ял эдэлж буй хоригдлын удаан хугацааны уулзалтын өрөөний нөхцлийг сайжруулах, Олон Улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах, эрүүгийн хэргийн улмаас төрд учирсан хохирлыг төлүүлэх ажиллагааг сайжруулж, хохирол төлбөрийн дүнг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр тодорхойлжээ.  

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

Санал асуулга