Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДЛАЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газар  орон байрны хулгай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг 2019 оны сүүлийн хагас жилийн байдлаар тус аймгийн хэмжээнд судласан байна. 2019 оны сүүлийн хагас жилд Дорнод аймаг дахь Цагдаагийн газар дээрх төрлийн гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 12 хэргээр буюу 13,4 хувиар өсчээ. 

Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг сумдаар нь авч үзвэл Хэрлэн сумд 69, Баян-Уул, Баяндун, Матад, Чойбалсан, Сэргэлэн сумд тус бүр 1, Гурванзагал, Халхгол, Дашбалбар, Хөлөнбуйр сумд тус бүр 2, Булган сумд 3, Цагаан-Овоо сумд 4 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн бол уг гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 184.450.500 төгрөгийн хохирол учирсан байна. 

Үүнээс гэмт хэрэг үйлдсэн хүнийг нь олж тогтоон прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн 21 хэргийн 17 хүн байгаагаас 15 шүүгдэгчид 1-ээс 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял, 1 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, өсвөр насны 1 шүүгдэгчид 3 жил хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж тус тус шийдвэрлэжээ. 

Дээрх гэмт хэрэг нь аймгийн төвд буюу Хэрлэн суманд ихээр үйлдэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулж ажиллах талаар тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хулгайлах гэмт хэргийн илрүүлэлтийг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг аймгийн Цагдаагийн газарт өгчээ. 

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга