Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮД

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөн 90 жилийн түүхэнд төрийн хууль ёсыг чандлан сахиж прокурорын албаны нэр хүндийг өндөрт өргөж, үнэтэй хувь нэмрээ оруулсан хүчирхэг эмэгтэйчүүд олон бий. Хүнд хэцүү амаргүй он жилүүдэд тангараг өргөсөн залуустайгаа мөр зэрэгцэн ажлын хүндийг үүрч явсан эмэгтэйчүүд прокурорын байгууллагын нэгэн бахархал юм.  Өдгөө прокурорын байгууллагад тангараг өргөж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт прокурорын 50 гаруй хувь нь буюу 282 эмэгтэй прокурор ажиллаж байна.

Хэдийгээр нийт прокурорын тавиас илүү хувь нь эмэгтэй прокурор байгаа хэдий ч удирдах албан тушаалд буюу дээд шатны прокуророор ажиллаж байгаа эмэгтэй прокурорын тоо харьцангуй цөөн. Дээд шатны прокурор гэдэг энэхүү өндөр хариуцлагатай ажлыг бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, бүх хяналтын чиглэлээр мэргэшсэн, зохион байгуулах өндөр чадвартай эмэгтэй прокурорууд манлайлан хийсээр ирсэн түүхтэй.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророор 1993 оноос 2001 он хүртэл хугацаанд тасралтгүй 8 жил ажилласан ахмад прокурор Н.Цэрэннадмид прокурорын байгууллагын анхны эмэгтэй Аймгийн ерөнхий прокурор юм. Түүнийг ажиллаж байх үед эмэгтэй прокурорууд хуруу дарам цөөхөн байжээ. Тэрээр мэдлэг ур чадвараараа ялгаран аймгийн ерөнхий прокуророор ажиллах хугацаандаа үлгэр дууриалал, жишиг болохуйц олон ажлыг санаачлан хийж байсан нь дээд шатны байгууллагад эмэгтэй прокуроруудын оролцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.

Харин одоо Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудад хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа олон эмэгтэй прокурорууд хяналтын прокуророос эхлээд ахлах прокурор, орлогч, ерөнхий прокуророор ажиллаж байгаа.  

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хууль ёсыг сахиулах амаргүй албыг эмэгтэй прокурорууд нэр төртэй биелүүлсээр хүчирхэг бүсгүйчүүдийн залгамж халаа үргэлжилсээр байна.

Өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод хяналт шалгалтын хэлстийн дарга М.Оюундэлгэр, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баянжаргал гээд нэр хүндтэй хуульч эрх зүйч эмэгтэйчүүд прокурорын байгууллагын өндөр дээд албан тушаалыг хашиж байна.  

2019 оны 4 сард Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор түүхэндээ анх удаа эмэгтэй  хүн томилогдоход хууль зүйн салбарынхан маш өндрөөр үнэлж, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг ч тэр хэрээр нэмэгдүүлсэн билээ. 

 

Эмэгтэй хүний нарийн холч ухаан, мэдрэмж, хөрвөх чадвар, тэвчээр хатуужил прокурор хэмээх амаргүй хэдий ч хариуцлагатай албыг нэр төртэй биелүүлэхэд яахын аргагүй түлхэц болдог.

Нийслэлийн дүүргийн прокурорын газруудын гуравны нэг нь эмэгтэй удирдлагатай бөгөөд эмэгтэйчүүдийн ажлын арга барил, ур чадвар, зохион байгуулалтын арга хэмжээнүүд прокурорын байгууллагын үйл ажиллагаанд өнгө гэрэл нэмж байдаг юм. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал, Налайх-Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Х.Баярмаа, Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяа, мөн орон нутагт Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророор Д.Мөнгөнцэцэг гээд энэ цагийн хуульчдын тэргүүн эгнээнд бичигдэх эмэгтэй прокурорууд аймаг, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байна.

Мөн Эрүүгийн хэргийн төв архив хэмээх том нэгжийн удирдлагаар 2010 оноос хойш эмэгтэй прокурорууд тасралтгүй ажиллаж байна. 2010-2014 онд Ж.Ичинхорлоо, 2015-2017 онд Ц.Сэлэнгэ, 2018 оноос хойш Ж.Чимгээ ажиллаж байгаа нь архивын үйл ажиллагаанд эмэгтэй хүний нарийн ухаан аргагүй тусгагдах ёстой гэдгийг харуулж байна.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, Шүүхэд төрийг төлөөлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гээд хяналтын бүхий л чиглэлээр прокурор эмэгтэйчүүд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж ажилласаар байна.  

Үе үеийн дээд шатны прокуророор ажиллаж байсан Эмэгтэй прокурорууд:

УЕПГ-ын Бодлого төлөвлөлт, гадаад харилцааны хэлтсийн дарга

   - Ц.Сарантуяа

   - Ж.Оюунчимэг 2002-2010

УЕПГ-ын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга

    - О.Нямаа  1999-2005

    - Д.Баянжаргал  2006-2010 

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга

     - Ц.Бүжинлхам 1968

     - Е.Өнөрбаяр 1990-1994

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга

      - Л.Отгонбаяр 1984-1990

Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор

      - Ц.Сарантуяа 1989-1991

Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

      - Ж.Уранцэцэг 2014-2019

Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

      - М.Оюундэлгэр 2009-2011 

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

      - С.Батсүрэн 2017-2019

Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

       - Ц.Сэлэнгэ 2001-2009

Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

     - Ж.Мөнхжаргал 2011-2015

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

     - Н.Цэрэннадмид 1993-2001

     - Ж.Мөнхжаргал 2015-2019

Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор

     - С.Алимаа 2014-2020

Хөвсгөл аймгийн прокурорын ерөнхий прокурор

     - Н.Тэрбиш 1999-2007

Өвөрхангай аймгийн Хар-хорин сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор

     - С.Цэцэгээ 1992-1994, 1994-1999

Октябрийн районы прокурор /Баянгол дүүрэг/

     - Н.Буньяа 1975-1996

Найрамдлын районы прокурор /Баянзүрх дүүрэг/

     - Д.Ханджав 1980-1983 

Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор

     - Д.Пүрэвдорж 2001-2006 

Налайх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор

     - Г.Энхтүвшин 2001-2009

Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор

     - О.Нямаа 1988-1991

     - Ж.Ариунаа 2018-2019

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор

     - Д.Булганцэцэг 2017-2019

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж яваа прокурорын байгууллагаар овоглосон үе үеийн прокурор эмэгтэйчүүддээ болон нийт эмэгтэй ажилтнууддаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

 

 

 

Санал асуулга