Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ПРОКУРОРУУД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦЛОО

Улсын Онцгой комиссын шийдвэр, Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар шинэ коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, прокурор, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг видео хурлын төхөөрөмж ашиглан цахимаар зохион байгуулах ажлыг эхлүүлжээ.

Тус дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Золзаяа, Ө.Алтантуяа нар 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй хамтран хийсэн нийт 12 зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд цахимаар оролцсон байна.

Мөн Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа яллагдагчаас прокурортой биечлэн уулзах талаар гаргасан хүсэлтийн дагуу уулзалтыг цахимаар зохион байгуулсан байна.

Зөвхөн хорио цээрийн дэглэмийн үеэр хязгаарлахгүйгээр цаашид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, зөрчлийн хэргийн болон яллагдагчийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаануудыг дээрх хэлбэрээр зохион байгуулах нь цаг хугацаа хэмнэж, ажлын ачааллыг багасгах боломжтой юм. 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга