Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“ПРОКУРОР ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НЬ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Прокурорын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт илтгэлийн уралдааныг 2020 оны нэгдүгээр сард зарласан.

Уралдаанд нийт 14 оролцогч илтгэлээ ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн уншиж танилцан өгсөн үнэлгээний нийлбэрээр шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Тэргүүн байранд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Олон Улсын Эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Б.Улсболдын “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь харьцуулсан судалгаа”, хоёрдугаар байранд мөн сургуулийн 2 дугаар түвшний оюутан У.Наранбуян, З.Янжиндулам нарын хамтарсан “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж оролцох нь”, гуравдугаар байранд мөн сургуулийн Эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Х.Буянбатын “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах прокурорын үйл ажиллагаа” сэдэвт илтгэл тус тус орсон байна.

Энэхүү уралдаанд идэвхитэй оролцож илтгэлээ ирүүлсэн нийт оюутан залуустаа талархал илэрхийлье. 

 

Санал асуулга