Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЦАХИМААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шинэ төрлийн коронавирусын /Covid-19/ халдвараар урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гаргасан Улсын Онцгой комиссын шийдвэр, Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн удирдлагуудтай видео хурлын төхөөрөмж ашиглан цахим хурал зохион байгуулж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, алдаа зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Мөн 2020 оны 3 дугаар сарын 12, 17, 19ий өдрүүдэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэстэй хамтран хийсэн нийт 64 зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг дээрх хэлбэрээр зохион байгуулжээ.

Цаашид Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа яллагдагчаас прокурортой биечлэн уулзах талаар гаргасан хүсэлтийн дагуу уулзалтыг цахимаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, зөрчлийн хэргийн болон яллагдагчийг цагдан хорих шүүх хуралдаануудыг видео хурлын төхөөрөмж ашиглан цахимаар хийх нь цаг хугацаа хэмнэж, прокуроруудын ажлын ачааллыг багасгахад ач холбогдолтой тул зөвхөн хорио цээрийн дэглэмийн үед гэлтгүйгээр үргэлжлүүлэн зохион байгуулах талаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчтэй санал солилцож, шийдвэрлэхээр болжээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга