Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн мөн сум дахь гэрээт цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар шалгажээ.

Шалгалтаар эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг батлагдсан эрх зүйн хэлбэр, загвар, хуульд заасан журмын дагуу үйлддэггүй, торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргадаггүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нь эрх бүхий албан тушаалтныг мэргэжлийн удирдлагаар хангах ажлаа хангалтгүй хэрэгжүүлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Тус прокурорын газраас шалгалтын дүнг үндэслэн хууль, заавар, журам зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байхад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Ханбогд сум дахь гэрээт цагдаагийн хэлтэст прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ.  

ХАНБОГД СУМ ДАХ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР 

Санал асуулга