Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Ярилцлага
ХЯНАЛТЫН ПРОКУРОР Б. ТОГТОХ: ГАДААД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГ АВСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

IMG_8285

Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлгээр хуулийн магистерийн сургалтанд суралцах тэтгэлэг хүртэж, удахгүй сургуульдаа явахаар бэлдэж байхад нь МПХ түүнтэй ярилцлага хийлээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлгээр хуулийн мастер сургалтанд суралцах тэтгэлэг хүртсэнд баяр хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

Баярлалаа, Намайг Батчулууны Тогтох гэдэг. Би МУИС-ийн ХЗС- ийн эрх зүйн ангийг баклавар зэрэгтэй төгсөж, МУИС-ийн ХЗС-ийн магистрийн зэрэг хамгаалсан. 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс Прокурорын байгууллагад ажиллаж байна. Одоо Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын ажил эрхэлж байна.

Мастер программ-д оролцох хүмүүсийг шалгаруулалтанд оруулсан гэсэн ямар шалгалт өгөв, хүнд хэцүү байсан уу?

Би 2016 оны 3 дугаар сард БНХАУ-ын засгийн газраас зарласан тэтгэлэгт /магистр 2016-2017/ хөтөлбөрт оролцохоор бүртгүүлсэн. Дээрх шалгалтанд хууль зүйн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар нийт 63 хүн бүртгүүлж, эдгээр хүмүүс хуулийн мастер зөвхөн нэг л тэтгэлэгийн төлөө өрсөлдсөн. 2016 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ны хооронд англи хэлээр бичгийн болон ярилцлагын шалгалт өгсөн.  Суралцахаар төлөвлөж ажлынхаа цаг боломжоор англи хэлээ давтаж байсан, шалгалт боломжийн байсан.

Хаана ямар сургуульд хэдий хугацаагаар сурах вэ?

2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Засгийн газраас тэтгэлгээр суралцах урилга хүлээн авсан. БНХАУ-ын Нанжин хотод байрлах "Southeast University” сургуулийн хуулийн сургуульд 2016-2019 он хүртэл суралцах болно. Сургуулийн хувьд  2015 онд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрэмбэ дарааллаар, БНХАУ-ын тэргүүлэх 10 сургуулийн тоонд ордог, Азид 18-д, Дэлхийд 140-д эрэмбэлэгдсэн их сайн сургууль байгаа.

 Англи хэлтэй юу, энэ нь шалгаруулалтад тус нэмэр болсон уу?

Би 2015 онд International English Language Testing System /IELTS/-ийн  шалгалтанд бэлдэн орж, 9.5 оноо авч байсан болохоор англи хэлний сургалт маань надад маш их тус дөхөм болсон,  IELTS  энэ шалгалтын тухайд англи хэлний ур чадварын шалгалтуудын нэг бөгөөд дотроо GENERAL IELTS болон ACADEMIC IELTS гэсэн 2 өөр төрлөөр явагддаг. Гадаадад суралцах болон ажиллаж амьдрах хүсэлтэй, англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй хүмүүст хамааралтай шалгалт юм.

УЕПГ ямар нэг тус дэмжлэг үзүүлсэн үү?

УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсээс Монголын Прокурорын Холбооны цахим хуудсан дээр тавьсан мэдээллийн дагуу, анх 2016-2017 онд БНХАУ-ын засгийн газраас зарласан тэтгэлэгийн тухай www.prokuror.mn сайтнаас олж уншаад, тус Хэлтсээс зөвлөлгөө авч, бичиг баримтаа бүрдүүлэн өгч бүртгүүлсэн. Бүртгүүлэх, шалгалт өгөх, Хятад Улсын Элчин сайдын яамтай тогтмол харилцах зохион байгуулалт, мэдээлэлээр хангах асуудлаар тус Хэлтэс надад тун их тус дэмжлэг үзүүлсэн. УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хамт олонд маш их баярласан.

Найз нөхөд хамт олондоо ямар хүсэлт хүргэх вэ? 

Ажлын зав чөлөөгөөр англи хэл сайн үзэж, давтан сайжруулж, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн ТOFEL, IELTS -ийн шалгалт өгч өндөр оноо авч хэлний түвшний мэдлэг сайжруулах нь чухал гэж хэлмээр байна.

Төгсөөд хаана ажиллах вэ  ?

Одоо ажлаасаа түр хугацаагаар чөлөөлөгдөж байгаа, магистрын зэргээ амжилттай хамгаалж ирээд Прокурорын байгууллагадаа ажиллах болно. 

Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд их баярлалаа. Танд сурлагын өндөр их амжилт хүсье!

Эх сурвалж: http://prosecutor.mn/?p=305

 


Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
126
Өчигдөр
185
7 хоногт
1458
Сүүлийн сард
4232
Сүүлийн жилд
79973
Нийт хандалт
172596