Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Нийтлэл
СЭДЭМЖ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЯВУУЛЖЭЭ

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд практикт тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хөндөх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрх зүйн мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор аймгийн прокуророос баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн болон Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан, аймгийн прокурорын туслах ажилтан нарын дунд сэдэмж1 бичлэгийн уралдаан явуулжээ.

Уралдааны материалыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдийн хооронд хүлээн авсан ба шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн, асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай, сонгосон сэдвийн хүрээнд үндсэн санааг илэрхийлэхдээ онол, практикийн талаас судалсан, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, статистик тоон үзүүлэлт ашигласан байх шалгуурыг харгалзан дүнг гаргажээ.

Нэгдсэн дүнгээр "Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос буцааж буй өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Т.Өсөхболд "Тэрүүн” байр, "Авто замын дайн үргэлжилсээр байх уу” сэдвээр аймгийн Прокурорын газрын прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан З.Алтансолонго "Дэд” байрыг тус тус эзэлсэн ба дээрх эрдэм шинжилгээний уралдааны цар хүрээг нэмэгдүүлж цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 


Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
18
Өчигдөр
233
7 хоногт
1608
Сүүлийн сард
7996
Сүүлийн жилд
84499
Нийт хандалт
188061