Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Ярилцлага
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ

Төрийн хуулийг нэг мөр сахиулах чиг үүрэг бүхий прокурорын ажлын талыг үүрэлцдэг хүмүүс бол "Прокурорын байгууллагын захиргаа, үйлчилгээний ажилтнууд"юм. Өнөөдөр прокурорын байгууллагад захиргаа, үйлчилгээний 503 ажилтан ажиллаж байгаагаас "программист" буюу бичээчээр 35 хүн ажиллаж байна.
Prokuror.mn сайтын ярилцлагын булангийн энэ удаагийн хүндэт зочноор Нийслэлийн прокурорын газрын "нууцын операторч, мэргэжилтэн" Г.Галтхуягийг урьсан юм.

Тэрээр Улсад 37 жил ажилласнаас, Прокурорын байгууллага тэр дундаа Нийслэлийн прокурорын газарт 23 жил ажиллажээ. Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засаг болон прокурорын байгууллага өндрөөр үнэлж Улсын Ерөнхий прокурорын өргөмжлөл, Нийслэлийн прокурорын хүндэт өргөмжлөл, Баярын бичиг, Ардын хувьсгалын ойн медаль, Прокурорын хүндэт ажилтан, 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2016 онд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан билээ.

Ямар ч хүний хувьд анхны бүхэн дурсамжтай сайхан байдаг шүү дээ. Энэ удаагийн дурсамж ярилцлагаа Прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн цаг үеэ дурсаж эхлэе гэж бодлоо...

Анх 1994 онд Нийслэлийн прокурорын газарт бичээч ажилд авна гэсэн сургаар ирж, тухайн үед Нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Нарангуа гэдэг эмэгтэйтэй уулзаж байлаа.

Нилээд ширүүн төрхтэй хүн байсан л даа. /инээв/ Надаас "чи ямар мэргэжилтэй, яаж юм бичиж сурсан..." гээд л зөндөө л юм асуусан. Тухайн үед би 10 хурууны бичээчийн 21 хоногийн курст суугаад сертификат авчихсан байсан болохоор тэрийгээ хэлэхэд Л.Нарангуа прокурор "Ажилд орохоор чамаас өөр хүмүүс бас бүртгүүлсэн байгаа. Маргааш шалгалт авна" гэсэн.

Ингээд маргааш нь очиход надаас гадна шалгуулах гээд 2 охин ирсэн байсан. Л.Нарангуа прокурор болон нарийн бичгийн дарга Ц.Сайнгэрэл, бичээч н.Чойнзон нар шалгалт авч, хэлсэн үгийг нь бичгийн машин дээр алдаагүй, хурдан бичих гээд бичиг хэргийн ажилд шаардлагтай бүх л чадвараар шалгасан. Тэнцэх, тэнцэхгүй нь мэдэхгүй их л сандарч, айж байсан болохоор ямар ч байсан шалгалтаа өгөөд л гарсан. Харин маргааш нь тэнцсэн талаар мэдээг сонсоход маш сайхан байсан. Ингэж л Нийслэлийн прокурорын газар хэмээх энэ их айлын босгоор анх орж ирсэнээс хойш одоог хүртэл 23 жил тасралтгүй ажиллаж дээ. Анх прокурорын газарт ажиллана гэхээр их сүрдмээр санагдаж байж билээ./инээв/

Тухайн үеийн бичиг хэргийн ажилтны хийх ажил, үүрэг ямар байв. Мэдээж ачаалал их байсан байх даа.

Нийслэлийн прокурорын газар ганц л бичээчтэй байсан. Одооных шиг компьютер гэдэг юм байсан биш, бичгийн машинаар л хамаг ажлаа хийнэ. Нийслэлийн прокурорын газраас гарч байсан бүхий л бичиг баримтыг ганцаараа бичиж, гаргадаг байсан болохоор ажлын ачаалал маш их байсан.

Прокуроруудаас боловсруулж гаргадаг бүх төрлийн баримт бичиг, яллах дүгнэлт зэргийг бүгдийг нь бичээч бичгийн машинаар бичиж гаргана. Прокурорууд яллах дүгнэлтээ гар нооргоор бичиж өгнө, хүн бүрийн бичгийн хэв өөр өөр байдаг болохоор түүнийг нь уншиж, бичих бас ч амаргүй байлаа шүү дээ./инээв/

Ялангуяа олон яллагдагчтай, олон хуудас яллах дүгнэлтийг бол хорын цаасаа давхарлаж хийгээд л бичнэ. Нэг л үг үсэг буруу бичвэл арилгаж болохгүй учраас дахин шинээр бичих хэрэг гарна шүү дээ. Ядаж байхад тэр үед хорын цаас нь ховор, лимиттэй байсан болхоор авсан цаасан дээрээ алдаж бичих эрх байхгүй. Бас тэр үед "ардатор" гэж олшруулагч машин байлаа. Одоогийхоор бол канон гэх юмуу.

Хорын цаасыг 5 хувиас илүү хийж болдоггүй болохоор олон хүнтэй хэргийн яллах дүгнэлтийг "ардатор"-оор олшруулж гаргана. Эхлээд радиаторын хор гэж цэнхэр өнгөтэй хорын цаасан дээр олшруулах юмаа бичээд дараа нь хар лак шиг тосоо түрхээд машин дээрээ тавьж байгаад гараараа эргүүлнэ шүү дээ./инээв/

Өнгөрсөн 23 жилийн хугацаанд хамт ажиллаж байсан удирдлагууд болон ажлын хамт олноо дурсахгүй өнгөрч болохгүй байх гэж бодож байна.

Намайг ажилд орж байхад Нийслэлийн прокуророор Б.Доржготов гэж хүн ажиллаж байлаа. Л.Болд, О.Нямаа гэж 2 орлогчтой, Тамгын хэлтсийн дарга Л.Нарангуа, туслах прокурор Сэдээхүү гэж байсан.

Хяналтын прокуроруудын хувьд эрэгтэй, эмэгтэй 2 Сүрэнхорол, Жадамба, А.Бодьгэрэл, Гүнсэнхорлоо, нарийн бичгийн дарга Ц.Сайнгэрэл гээд олон сайхан хүмүүстэй ажиллаж байлаа.

Миний хувьд Монгол Улсын гавьяат хуульч Т.Жадамбаа гуай их дөлгөөн, тайван, хөдөлмөрч, ажилдаа өглөө эрт ирж орой явдаг, гаргацтай сайхан бичигтэй, хүн байсан. Прокурорын байгууллагад 23 жил ажиллахад нийт 9 даргын удирдлаган дор ажиллаж байна даа. Анх намайг ажилд орж байхад Нийслэлийн прокурорын газар хуучин цэцэрлэг байсан ганц давхар цагаан байшинд конторлодог байлаа. Түүний дараа буюу Ш.Сүхбат даргын үед одоо энэ их дэлгүүрийн хойно байгаа /Чингэлтэй дүүргийн прокурорын газар/  4 давхар байшинг шинээр барьж нээлтыг хийж ороход их сайхан байж билээ.

Би Нийслэлийн прокурорын газарт ажилладаг гэдгээрээ их бахархдаг. Прокурорын байгууллагын ажлын хүндийг үүрдэг газар шүү дээ. Манайд ажиллаж байсан прокурорууд хүний хувьд их сайн, ажил мэргэжлийн хувьд мундаг хүмүүс байдаг. Ер нь Нийслэлээр дамжсан прокурор, ажилтнууд арай өөр л дөө.

Таны анх ажиллаж байсан үеэс прокурорын байгууллагын бичиг хэргийн алба хэрхэн өөрчлөгдсөн гэж та боддог бэ.

Тэр үед прокурорууд одоогийнх шиг туслах ажилтан гэж байгаагүй учраас хэргээ уншаад шийдвэрээ нооргоор бичээд, бичээчид өгч бичүүлдэг байлаа. Нарийн бичгийн дарга гаднаас ирж байгаа баримт бичиг, өргөдөл, гомдол, хэргүүдийг хүлээн авч бүртгэлийн дэвтэрт гараар бүртгэж, байгууллагаас явж байгаа бүх хэрэг, материал нарийн бичгийн даргаар дамжин явдаг байсан.Бидний үед техник технологи хөгжөөгүй, прокуроруудын гараар бичиж өгсөн бүхий л баримт бичгийг бичгийн машин дээр бичиж гаргана. Нууцлал алдагдагдахаас сэргийлж, орой ажил тараад нөгөө ноорог цаасаа жижиглэж урна шүү дээ. Одоо бүх юм өөрчлөгдсөн.

Олон жил ажиллаж байгаа туршлагатай ажилтны хувьд прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүн ямар байх ёстой гэж боддог вэ.

Прокурорын байгууллага бол ажлын ачаалал их, хариуцлага өндөр, хувь хүнээс өндөр ёс зүй шаарддаг ажил гэж би хувьдаа боддог. Одоогийн залуусыг харахаар аливаа зүйлд хандах сэтгэл л дутагдаж байгаа юм шиг санагддаг. Ер нь бол хурдхан шалгалт өгөөд прокурор болчих юмсан гэсэн байдал нилээд ажиглагдаад байгаа юм.

Бичээч хүн прокурорын бичсэн зүйлийг засах эрхгүй гээд үг үсгийн алдаатай бичсэн зүйлийг нь тэр хэвээр нь гаргаад өгчихөж болохгүй. Ядаж буруу юм шиг санагдвал энэ зөв үү буруу юу гэж асууж тодруулж байх хэрэгтэй. Манайд А.Бодьгэрэл гэж Шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан прокурор байлаа.

Би нэг удаа нооргоор өгсөн зүйлийг бичиж байтал утгын хувьд тиймэрхүү санагдахаар нь засаж бичээд өөрт нь үзүүлтэл "...Нээрээ ингэж бичих байсан байна ш дээ. Чи зөв бичсэн байна..." гээд их магтаж билээ. Тухайн үед би залуу ч байсан, туршлагатай прокурорын хэлсэн тэр үг их урам өгч билээ.

Таныхаар шинэ ажилтнуудыг "прокурорын хүн ” болгохын тулд хэр их хугацаа шаардагдах бол...

Хугацаа шаардлагатай байлгүй яахав. Прокурорын байгууллагад сэтгэл зүтгэлтэй хүн ажилладаг. Шуурхай дээр тийм ажлаа хийгээгүй байна, энэ хэрэг нь ингээд байна, тэр улсуудаас хэл ам гараад байна шүү. Харилцаа хандлага дээрээ анхаараарай гэдэг зүйлс яригддаг. Мэдлэг чадварын хувьд залуучууд сайн байна. Зөвхөн аливаад хандах хандлага, харилцаан дээрээ л алдаад байна.

Манайх прокурорууддаа л зориулсан сургалтууд явуулаад байдаг. Гэтэл цаана нь ажилтнууд гэж хүмүүс байна. Прокурорын байгууллагын ажилтнуудад зориулсан прокурорын байгууллагын дотоод дэг журам, ёс зүй, аливаад хандах хандлагын талаас нь сургалтууд явуулбал их зүгээр юм шиг санагддаг. Өөр нэг зүйл бол прокурорын байгууллагад бичээч, нарийн бичиг хийж байгаад л прокурор болоод явчихдаг асуудал их байдаг. Прокурор болно гэж зүтгээд байхгүй хүмүүсээс бүрдсэн, Мэргэжлийн Захиргааны албатай байх хэрэгтэй гэж боддог. Нэг хүүхэд орж ирээд ажилдаа овоо дадлагажаад, суралцаад, байгууллагын бичиг хэрэг эмх цэгцтэй болж байтал туслах ажилтан, прокурор боллоо гээд л яваад өгчихдөг. Ахиад л нэг шинэ хүнийг сургах хэрэг гардаг. Шинэ хүн орж ирээд за яахав компьютер дээр бол бичээд гаргачих л байх.

Түүний цаана албан хэрэг хөтлөлтийн стандарт, прокурорын байгууллагын дэг журамд суралцана гэдэг чинь хугацаа шаарддаг ажил гэж боддог. Прокурорын байгууллагын бүх л бичиг хэрэг нууцын зэрэглэлтэй гэж би боддог. Энэ ажилд хариуцлагатай, шударга, ёс зүйтэй, ур чадвартай хүнийг сонгон авч, тогтвор суурьшилтай ажиллуулах нь зүйтэй гэж бодож явдаг. Харин манай Нийслэлийн прокурорын газар мэргэшсэн бичиг хэргийн эрхлэгч, бичээчтэй.

"Нууц" гэснээс таныг Нийслэлийн прокурорын газрын "нууцын бичээч" гэдгийг бид мэднэ. Энэ ажлыг хэдийнээс хийж эхэлсэн бэ. Ер нь "Нууц"-д ямар бичиг баримт хамаардаг юм бэ ...

1990-ээд оны сүүлч 2000 оны эхэн үеэр санагдаж байна. Тухайн үед Нийслэлийн прокурорын газраас нууцын зэрэглэлтэй хэргийг харьяалан шалгахаар болсон юм.Үүнтэй холбоотойгоор нууцын баримт, бичиг гаргах шаардлага гарсан учир намайг санал болгож Тагнуулын Ерөнхий газар луу албан бичиг хүргүүлсний дагуу судалж үзээд, нууцын бичиг баримттай харилцах зөвшөөрөл олгож, нууцын бичиг баримттай харьцах баталгаа гаргуулж авч байлаа. Мөрдөн байцаагч, прокурорын шалгаж, хянаж байгаа зарим хэрэгт Төрийн нууцын тухай хууль болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд зааснаар төрийн нууцад хамааруулсан бичиг баримтуудыг үзэж харах шаардлага гардаг учраас энэ төрлийн хэрэгтэй холбоотой бичиг баримтууд бүгд "нууц зэрэглэлд хамаарч тэр бичиг баримттай харьцах хүн нь тусгай зөвшөөрөл авч, баталгаа гаргасан хүн байх шаардлагатай байдаг гэсэн.

Таныг Улсын Ерөнхий прокурорын газарт бичээчээр авая гэхэд "том толгой" гаргаж "Нийслэлийн прокурорын газартаа байна" гээд очоогүй гэж сонссон.

Тиймээ. /инээв/ Тэр үед Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга байсан С.Баттөмөр гэж прокурор хоёр ч удаа намайг Улсын Ерөнхий прокурорын газар "нууцын бичээч"-ээр авъя гэсэн. Тухайн үед яагаад ч юм хамт олонтойгоо бас ч гэж нилээдгүй хэдэн жил ажиллаж дассан, надад эндээс явахад нэг л хэцүү, явмааргүй санагдаж байсан учир би уг саналыг нь зөвшөөрөөгүй.

Ингэхэд та бидэнд өсөж, төрсөн нутаг ус, гэр бүлээ танилцуулаач...

Миний аав, ээж хоёр Увс аймгийн Зүүнхангай сумын хүмүүс л дээ. Би өөрөө бол Улаанбаатар хотод төрсөн, унаган хотын хүн. Гэр бүлийн хувьд нөхөр, 2 хүүхдийн хамт 4-үүлээ амьдардаг. Нөхөр маань нисэхэд насаараа ажилласан онгоцны порт механик мэргэжилтэй хүн бий. Одоо тэтгэвэрт суусан. Хүүхдүүдийн маань хувьд том хүү Солонгос улсад ажиллаж, амьдарч байна. Охин маань Баянгол дүүргийн прокурорын газарт туслах ажилтан хийгээд бас л ирээдүйн прокурор болох замаа тавиад явж байна даа. Бас хүргэнтэй болсон. /инээв/ Одоо Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт туслах ажилтнаар ажиллаж байгаа.

Ярилцлагын төгсгөлд дурсамж яриа сонсох сайхан байх болов уу. Хамт ажиллаж байсан хүмүүсийн тухай хөгжилтэй, дурсамжтай зүйлээсээ сонирхуулаач...

Анх прокуроруудад тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохой тарааж өгч байсан даа. 1995 онд шиг санаж байна. Нарийн бичгийн дарга Ц.Сайнгэрэл прокуроруудаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгч байлаа.

Гэтэл цайны цагаар Д.Сэдээхүү прокурор орж ирээд"алив энэ бороохой гэдэг чинь юу байдаг юм" гээд л ширээн дээр нь байсан бороохойг авч эргүүлж тойруулж байснаа товчлуур дээр нь дарсан чинь нөгөөх "чад чад" гэж дуугараад явчихгүй юу, тэгсэн Д.Сэдээхүү прокурорын царай нь сонин болсноо Ц.Сайнгэрэл рүү шидчихээд, гүйгээд гарч билээ. Тэгээд удалгүй орж ирснээ, "наад хогоо надаас хол байлга, Сайнаа чи минийхийг өөрийнхөө сейфэнд хийчих, золиг чинь сүнс авчихлаа" гэж хэлж билээ.

Сайнаа бид хоёр элгээ хөштөл инээж, түүнээс хойш Д.Сэдээхүү гуайг харахаар л нөгөө бороохой шидээд өрөөнөөс гүйж гарч байсан төрх нь харагдаад байдаг болсон./ инээв/

Саяхан бас нэг инээдтэй ч гэх юмуу даа зүйл болдог юм байна. Манай байгууллага дээр нэг оюутан дадлага хийж байсан юм.Тэгсэн дадлага нь дуусах дөхөөд архив дээр дадлага хийх л үлдээд байж л дээ. Нэг өдөр нөгөө оюутан манай өрөөнд орж ирсэнээ"Таныг хүмүүс "амьд архив" гэж ярих юм, би тань дээр дадлага хийж болох уу" гэдэг байгаа.

Уг нь бол над дээр биш архивын ажилтан дээр хийх ёстой юм шүү дээ. /инээв/ Энэ мэтчилэн хөгжилтэй зүйлүүд их байна.

Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн таньд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл юу байна вэ.

Миний ажил, амьдралын минь түүхээс хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл дэмжиж сэтгэл зүрхээрээ хамт байсаар ирсэн үе үеийн удирдлагууд болон одоо ажиллаж байгаа прокурор, ажилтнууддаа талархаж явдгаа хэлмээр байна. Түүнчлэн Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудад ажилд нь амжилт, эрүүл энх сайн сайхан бүхийг хүсье.

 

Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Г.ГАЛТХУЯГ : ПРОКУРОР БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХГҮЙ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН, МЭРГЭЖЛИЙН ЗАХИРГААНЫ АЛБАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
116
Өчигдөр
185
7 хоногт
1448
Сүүлийн сард
4222
Сүүлийн жилд
79963
Нийт хандалт
172586