Эхлэл Мэдээ мэдээлэл

ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДЭД САНАЛ ХҮСЭЛТИЙН ХАЙРЦАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 06 дугаартай “Эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх тухай” албан даалгавар, Прокурорын байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийнхээ Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсүүдэд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс санал, хүсэлтийн хайрцаг байршуулан, ажиллуулж эхэлжээ.

 

 

Уг хайрцгийг “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэх, эрүүдэн шүүхээс ангид байх, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх зорилгоор байршуулсан бөгөөд прокурор хайрцгийг тогтмол хугацаанд шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг холбогдох хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР