Эхлэл Мэдээ мэдээлэл

ШАЛГАГДАЖ БУЙ ХЭРГҮҮДИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтанд энэ оны 4 дүгээр сарын байдлаар нийт 5000 орчим эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд тус газраас “Прокурор-90” нэгдсэн аяны хүрээнд дээрх хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсүүдтэй хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Цагдаагийн Удирдах газарт санал хүргүүлж, аян үргэлжлэх хугацаанд тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд нэмэлтээр мөрдөгчид ажиллуулахаар болжээ.

“Прокурор-90” нэгдсэн аяныг прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг угтан прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэхээр энэ оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж байгаа юм.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР