Эхлэл Мэдээ мэдээлэл

 “ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Монгол улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж “ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” илтгэлийн уралдааныг зарлаж байна.  

Зорилго: Прокурорын хяналтын ажилд тулгамдаж буй асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, олон улсын чиг хандлага, дэвшилттэй, шинэлэг санал, санаачлагыг дэмжих, тэдгээрийг прокурорын хяналтын ажилд нэвтрүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оршино.

Оролцогч: Уралдаанд прокурор, прокурорын байгууллагын ажилтан, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, өмгөөлөгч, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, эрдэмтэн зэрэг хуульч, эрх зүйчид оролцоно.

Сэдэв, агуулга:

Илтгэл нь “Прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд байна. Мөн уралдаанд оролцогч ерөнхий сэдвийн агуулгын хүрээнд тодорхой асуудлыг хөндөж, нарийвчилсан сэдвийг сонгон бичиж, илтгэлээ ирүүлж болно.

Илтгэлд тавигдах шаардлага:

-хуудасны тоо (нүүр хуудас, хавсралт оролцуулалгүй): 5-10;

-цаасны хэмжээ: А4,цаасны тал бүрээс 2.5 см;

-үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ: 12, мөр хоорондын зай: 1.5 lines;

-нүүр хуудсанд: уралдаанд оролцогчийн овог, нэр, эрхэлж буй ажил, албан тушаал, холбоо барих утасны дугаар, сэдвийн нэрийг бичих;

лтгэлийн бичвэр үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;

-илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх.

-Агуулгын хувьд хууль зүйн болон онол, практикийн ач холбогдолтой, олон улсын чиг хандлага, сайн туршлагыг судалж эрэлхийлсэн, шинэлэг санаа дэвшүүлсэн, санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой, хууль зүйн нэр томьёо, хэл зүй, найруулгын шаардлагад нийцсэн байна.

-Илтгэл нь урьд өмнө хэвлэгдээгүй, эрдэм шинжилгээний болон онол, практикийн бага хурлаар хэлэлц6эгдээгүй байна.

-Хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан илтгэлд нэмэлт засвар оруулахыг зөвшөөрөхгүй.

Хүлээн авах хугацаа:

Илтгэлийг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17.30 цаг хүртэл gpo@prokuror.mn цахим хаяг руу файл хэлбэрээр ирүүлнэ. Мөн “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Хуульчдын гудамж 15/1, зип код-27, Улсын Ерөнхий Прокурорын Газар” гэсэн хаягаар шуудангаар ирүүлж болно.

Шалгаруулалт: Улсын ерөнхий прокурорын тушаалаар томилогдсон ажлын хэсэг уралдааныг зохион байгуулж, дүгнэнэ. Ажлын хэсэг илтгэлийг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шалгаруулж, www.prokuror.mn цахим хуудсаар эхний 3 байр, тусгай байр эзэлсэн оролцогчдын нэрсийг зарлана. 

Шагнал:  Уралдаанд шалгарсан илтгэлийн эзэнд дараах шагналыг олгоно:

Нэгдүгээр байр- Өргөмжлөл, 2.000.000 төгрөг, дурсгалын зүйл;

Хоёрдугаар байр -Өргөмжлөл, 1.500.000 төгрөг, дурсгалын зүйл;

Гуравдугаар байр - Өргөмжлөл, 1.000.000 төгрөг, дурсгалын зүйл;

Тусгай байр - 2 хүн, тус бүр 250000 төгрөг, дурсгалын зүйл.

Мөн Уралдаанд шалгарч, тэргүүн байр эзэлсэн оролцогч Прокурорын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах онол, практикийн бага хуралд оролцож, илтгэл тавина.

Илтгэлийн уралдаантай холбоотой мэдээллийг 99097937, 99071651, 99171480 дугаарын утаснаас лавлаж болно.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

-----оОо-----