Эхлэл Мэдээ мэдээлэл

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ЗҮЙ БУСААР БИЕЭ АВЧ ЯВАХ ЗӨРЧИЛ ТҮГЭЭМЭЛ ГАРЧЭЭ

Улсын хэмжээнд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнууд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болон холбогдох бусад зөрчлийн талаарх 11336 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Нийт гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 92 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил байгаа бол 5,7 хувь нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан Гамшгаас хамгаалах хууль зөрчих зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байна. Тухайлбал, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл түгээсэн 47, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 328, тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан 257, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан 22 зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авч, шалгажээ.

Үүнээс 11172 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар буюу газар дээр нь шийдвэрлэсэн бол 53 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан байна.