Эхлэл Мэдээ мэдээлэл

“БАЙГАЛИА ХАМГААЛЬЯ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар, сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран “Байгалиа хамгаалья” сэдэвт гар зургийн уралдааныг хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан байна. 

Тус уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцож нэлээдгүй бүтээл ирүүлснээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Б.Оюунбилэг тэргүүн байранд, сурагч Б.Санжсүрэн дэд байранд тус тус шалгарч, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.