Эхлэл Мэдээ мэдээлэл

“ЗӨВ ТУСГАЛ, ЭЕРЭГ ХАНДЛАГА-МИНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

Багануур дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүс, тэднийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэдийн хүрээнд “Зөв тусгал, эерэг хандлага-миний ирээдүй” нэгдсэн сургалт, өдөрлөгийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран зохион байгуулжээ.

Сургалтаар ял эдлүүлэх ажиллагааны журам, эрх үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийсэн байна.

Мөн шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байж, зохион байгуулсан уулзалт, ярилцлагад идэвхитэй хамрагдах талаар санамж бичиг байгуулж, хувийн хэрэгт нь хавсаргах арга хэмжээ авчээ.