Эхлэл Мэдээ мэдээлэл

ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ СУДАЛЖЭЭ

Сүхбаатар аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг аймгийн хэмжээнд судалжээ. Тус аймагт гэмт хрэгийн улмаас хүүхэд хорирсон хэрэг 2019 онд 25, 2020 оны 1 дүгээр улиралд 15 гарсан бөгөөд 17 буюу 42,5 хувьд нь прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн  байна.

Нийт “хүүхэд хохирсон” хэргийг гэмт хэргийн төрлөөр нь судалж үзэхэд хамгийн их нь буюу 47,5 хувь нь Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, 12,5 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас нийт 43 хүүхэд хохирсон бөгөөд нярай хүүхэд 3, бага насны хүүхэд 20, өсвөр насны хүүхэд 20 байна.

Гэмт хэргийн гаралтын хувьд аймгийн төв буюу Баруун-Урт суманд 17, Эрдэнэцагаан суманд 6 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн нь бусад сумдаас хамгийн их байсан байна. Иймд Сүхбаатар аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дээрх төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар сум, багийн Засаг дарга нарт  мэдэгдэл хүргүүлсэн байна. 

                    СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР