Эхлэл Мэдээ мэдээлэл

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Аймаг, нийслэлийн прокурорын газрын тамгын хэлтсийн дарга нар “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”-н 5 хоногийн сургалтад хамрагдаж /2020 оны 06 сарын 19-ний өдөр/ сертификатаа гардан авлаа.

Энэхүү сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга Д.Оюундэлгэр нар төгсөгчдөд сертификат гардуулан өглөө.

 Мөн “Баян хүрээ” хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт судалгааны төвийн захирал Х.Баянхангай амжилттай төгссөн суралцагчдад төвийнхөө нэрэмжит бэлгийг гардуулсан юм.