Эхлэл Мэдээ мэдээлэл

“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД ХАМТ ОЛОН” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймгийн прокурорын газраас санаачлан эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудыг хамруулан “Эрүүдэн шүүлтээс ангид хамт олон” аяныг 1 сарын хугацаанд зохион  байгуулжээ.

Уг аяны хүрээнд дээрх газрууд нь эрүүдэн шүүлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий самбарыг ажиллуулж, аймгийн прокурорын газраас боловсруулсан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий товхимолыг албан хаагч нартаа тараасан байна.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын тус аймаг дахь референт  “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдвээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр сургалт хийж, “АХА” тэмцээн зохион байгуулжээ. Тус тэмцээнд аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бямбабаяр тэргүүлсэн байна.