Эхлэл Мэдээ мэдээлэл

"ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газрын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хорих ангийн алба хаагч нарт “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”, “Авлигын эсрэг гэмт хэрэг”, “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.  

Сургалтанд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407, 409, 421 дүгээр анги болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, алба хаагч нар хамрагдсан байна.