Эхлэл Мэдээ мэдээлэл

ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулжээ. 

Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан менежер Б.Оюунбаасан “Шинэ коронаровирусийн халдвар урьдчилан сэргийлэх арга зам”, Түргэн тусламж 103-ийн их эмч Н.Оюунбат “Амилуулах суурь тусламж” Онцгой байдлын хэлтсийн ангийн захирагч, ахмад С.Энхманлай, салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Гантөмөр нар “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах”, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах нь” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийсэн байна.

Сургалтанд хамрагдсан прокурор, ажилтнууд гамшиг, ослын үед хэрхэн ажиллах бусдыг болон өөрийгөө хэрхэн хамгаалах талаар ойлголттой болсон байна.