Эхлэл Мэдээ мэдээлэл

“ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС АНГИД БАЙХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг энэ оны зургаан сарын 29, 30-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын -425 дугаар нээлттэй хорих анги, аймгийн Цагдаагийн хэлтсийн баривчлах, саатуулах байрны үйл ажиллагаатай танилцжээ.

Мөн тус аймгийн прокурорын газрын прокуроруудад  болон Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт “Эрүүдэн шүүхээс ангид байх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.