Эхлэл Мэдээ мэдээлэл

ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь сум дундын шүүхийн шүүгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.

Уулзалтад сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд, сум дундын ерөнхий прокурор Д.Энхбаяр болон шүүгч, прокурорууд оролцсон байна.

Сум дундын ерөнхий шүүгч А.Цэрэнханд 2020 оны эхний хагас жилд шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар, хяналтын прокурор Б.Догмиддорж эрүүгийн хэргийн нэгдсэн системийн бүртгэл, хөтлөлтийн талаар тус тус мэдээлэл хийж, харилцан санал солилцжээ.