Эхлэл Мэдээ мэдээлэл

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын барилгын шав тавих ёслол 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр болсон байна.  

Барилгын шав тавих ёслолд тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албаны төлөөлөл болон аймгийн прокурорын газрын хамт олон оролцжээ.

Тус барилга нь улсын төсвийн хөрөнгөөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах бөгөөд “Билэгт багана” ХХК энэ оны 12 дугаар сард ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.