Эхлэл Мэдээ мэдээлэл

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Б.БОЛДБААТАРЫГ БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН УГТАН АВЧЭЭ

Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар Монгол Улсад прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой, Говь-Алтай аймаг болон тус аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулан Алтай хотын төв Жанчив талбайгаас Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбай хүртэл 1040 км замыг 34 хоногт туулах холын зайн түүхэн гүйлтийн замдаа 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Тэрээр 11 дэх хоногтоо 400 гаруй км замыг туулан  2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт иржээ. Түүнийг Баянхонгор аймгийн прокурорын газрын хамт олон, шүүх болон хууль хүчний байгууллагууд, Биеийн тамир спортын хороо, аймгийн хөнгөн атлетикийн холбоо, Аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас ёслол төгөлдөр угтан авчээ. 

Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж хойч үедээ үлгэр дууриалал үзүүлж байгаа Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатарт өндөр амжилт хүсч Баянхонгор аймгийн Баганат талбайгаас 2020 оны 07 дугаар сарын 17-ны 08:00 цагт гүйлтийн замд нь гаргаж өгсөн байна.