Эхлэл Мэдээ мэдээлэл

СУРГУУЛИУДЫН ТЕЛЕ КАМЕРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор 2020 оны 08 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Прокурорын газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмын тасагтай хамтран шалгалтын ажиллагааг зохион байгуулсан байна.

Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн гадна, дотор орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн нийт 12 сургуулийн хяналтын камерыг шалгажээ. Шалгалтаар бичлэг хадгалах хугацаа богино, шинэчлэх шаардлагатай хэд хэдэн хяналтын камер байсныг илрүүлж, MNS 6423:2019 теле хяналтын системийн ерөнхий стандарт шаардлагыг хангаж ажиллахыг сургуулийн удирдлагуудад үүрэг болгожээ.