Эхлэл Мэдээ мэдээлэл

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ МЭДЛЭГ ОЛГОХ, ЧАДАВХИЖУУЛАХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжийн талаарх сургалтад тус аймгийн хөдөө орон нутгийн 13 сумдын хэсгийн төлөөлөгч, Эрүүгийн Цагдаагийн тасгийн удирдах албан тушаалтнууд хамрагджээ.

Аймгийн ерөнхий прокурорын зүгээс хугацаа сунган шалгаж буй хэрэг бүртгэлийн хэргээс эзэн холбогдогч нь тодорхой хэргүүд, аймгийн хэмжээнд ихээр үйлдэгдэх болсон мал хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсооход чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг сумын удирдлагуудтай хамтран өөрийн хариуцсан сумын нутаг дэвсгэрт өргөн хүрээнд үр дүнтэйгээр зохион байгуулах, сумдад ажиллаж буй Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд идэвх санаачлага гарган ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн байна.

Иргэдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалж, эрүүгийн хэргийн оролцогч нартай хуулийн дагуу зөв боловсон харьцах, албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, “Эрүүдэн шүүх” аливаа үйлдлийг гаргалгүй ажиллахыг үүрэг болгосноос гадна аймгийн ерөнхий прокуророос сургалт, ажил хэргийн уулзалтад оролцсон хэсгийн төлөөлөгч нарт өгсөн үүргийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй танилцаж, холбогдох удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.