Эхлэл Мэдээ мэдээлэл

ЯРИА, ТАНИУЛГА ХИЙХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос тогтоосон хорио цээрийн өндөржүүлсэн байдлын зэрэглэлийг буруулах, цуцалж буйтай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын төрийн албан хаагчид, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулах, мөн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх,  хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр  яриа, таниулга хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдад Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр сургалт, яриа таниулгыг хийж ажиллалаа.