Эхлэл Мэдээ мэдээлэл

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говь-Алтай аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, өмгөөллийн зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Архивын тасаг,  Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг 10 байгууллага оролцсон “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг олон нийтэд танилцуулах, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар иргэдэд мэдээлэл өгч, прокурорын байгууллагад хандаж гомдол, хүсэлт гаргах журам, эрүүгийн хэргийн гэрч, хохирогчийн эрх үүрэг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо зэрэг мэдээллийг агуулсан гарын авлага тараан, иргэдийн сонирхсон асуултад хариулан, санал, хүсэлтийг нь хүлээн авч ажиллаа.

Нээлттэй хаалганы өдөрт нийт 100 гаруй иргэн оролцож, орон нутгийн хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай нэг дороос танилцсан байна.