Эхлэл Мэдээ мэдээлэл

ТЭНСЭХ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ХҮМҮҮСТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, НИЙГЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Завхан аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 2018-2020 онуудад шүүхээс тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст соён гэгээрүүлэх, нийгэмшүүлэх сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийжээ.                                   

           Тус аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор сургалтад оролцогчдод тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст тавих хяналтын талаар болон шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өгч, дахин гэмт хэрэг үйлдэх, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх гарын авлага тараасан байна.

            Мөн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийгмийн ажилтнаас “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Харилцаа”, “Зорилготой байж, зорилгодоо хүрэх арга зам” сэдвээр сургалт, ярилцлага хийн, зөвлөгөө мэдээлэл өгчээ.