Эхлэл Мэдээ мэдээлэл

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮД ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн дарга, гишүүд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймагт ажиллаж, тус аймгийн болон Дорнод, Сүхбаатар аймгийн прокурорын газрын прокуроруудтай ажил хэргийн уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар прокурорын үйл ажиллагаанд мөрдөгддөг хууль, түүнд нийцүүлэн Улсын ерөнхий прокуророос батлан гаргасан дүрэм, заавар, журмыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар прокуроруудын санал, хүсэлтийг сонсон, харилцан мэдээлэл солилцож, тодорхой асуудлаар зөвлөмж чиглэл өгсөн юм.