Эхлэл Мэдээ мэдээлэл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ХОРТ ЗУРШЛААС АНГИД БАЙХ ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Соёлын төвд зохион байгуулагдсан “Номын баяр” өдөрлөгийн үеэр хүүхэд, залуучуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор хэвлэмэл хуудас тараах ажлыг зохион байгууллаа.

Тус прокурорын газар нь тухайн орон нутагт ихээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг судалсны үндсэн дээр уг урьдчилан сэргийлэх хэвлэмэл хуудсыг бэлтгэсэн бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн 200 орчим иргэнд өгсөн байна.  

Мөн Хархорин сум дахь ерөнхий боловсролын гурван сургуулийн төгсөх ангийн 5 бүлгийн, 92 сурагчдад зориулан хорт зуршлаас ангид байж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар өгүүлсэн “Хар тамхи, мансууруулах бодис, түүний хор нөлөө” сэдэвт видео сургалт хийжээ.

Сургалтын үеэр сурагчдаас прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хуульч мэргэжлийн талаар сонирхсон асуултад хариулт өгч, ирээдүйн ажил, мэргэжлээ хэрхэн сонгох талаар санал солилцсон байна.