Эхлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ЩИТ ТОНОГЛОЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

Багануур дүүргийн прокурорын газар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит байгууллагуудын цахилгаан хангамжийн щит тоноглолын аюулгүй байдлыг  шалгалаа.

Шалгалтаар цахилгааны щитний өрөө хаяглалтгүй, бусдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх анхааруулах тэмдэг, тэмдэглэгээгүй, цахилгааны хүчдэл болон тэжээлийн схем зураггүй, галын хор байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. 

Иймээс хэрэглэгч байгууллага нэг бүрт газар дээр нь тусгай мэдлэг бүхий ажилтнуудаар зөвлөгөө, зааварчилгаа өгүүлж, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгчээ.