Эхлэл Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтэстэй  хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Хамтарсан зөвлөгөөнөөр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, доголдож байгаа ажлын үзүүлэлтүүд, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан мэдээлэл солилцлоо.