Эхлэл Мэдээ мэдээлэл

ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, тус дүүргийн прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн газрын  алба хаагч нар оролцож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар  харилцан санал солилцсон байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “Зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийллийн өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлт”-ийн  талаар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт, Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил хариуцсан ахлах прокуроруудаас энэ оны III улиралд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнгийн талаар тус тус мэдээлэл хийж, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр доголдсон ажлын үзүүлэлтийг сайжруулахад анхаарч ажиллахыг мөрдөгч, прокуроруудад даалгажээ.

Мөн бусдыгаа хошуучлан ажиллаж буй Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Тү.Мөнхжаргал, Тө.Мөнхжаргал, Ч.Батбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Орхонсэлэнгэ, Г.Чингис, М.Жанчив нарыг зөвлөгөөний үеэр шагнаж урамшуулсан байна.