Эхлэл Мэдээ мэдээлэл

ХҮМҮҮЖЛИЙН ЧАНАРТАЙ  АЛБАДЛАГЫН  АРГА ХЭМЖЭЭНИЙ  ХЭРЭГЖИЛТИЙГ  ШАЛГАЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас өсвөр насны хүнд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхийг 2020 оны эхний 10 сарын байдлаар шалгасан байна.

Тус дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ  авагдсан хүүхдүүдийн хүмүүжил, зан төлөв, насны онцлогт тохируулсан сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, шүүхээс  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал  олгох сургалтад хамрагдах,  гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн 10 гаруй хүүхдийг хамруулжээ.

Шалгалтаар шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй зөрчсөн,  дахин гэмт хэрэг, зөрчилд  холбогдсон тохиолдол илрээгүй байна.