Эхлэл Мэдээ мэдээлэл

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудтай “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулав.

Зөвлөгөөнөөр зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж буй нийтлэг алдаа зөрчил, цаашид анхаарах асуудал, хууль тогтоомжийн хэрэглээний талаар хэлэлцэж, оролцогчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хууль хэрэглээний талаар харилцан санал солилцож зөвлөмж боловсруулсан байна.