Эхлэл Мэдээ мэдээлэл

ПРОКУРОР, АЖИЛТНУУД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнууд тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн ажилтан, албан хаагчидтай хамтран “Байгууллагын гамшгаас хамгаалах, бэлэн байдлын төлөвлөгөө”-ний дагуу гал түймэр гарсан цагийн байдлаар хэрхэн ажиллах, өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх талаар практик сургалтыг зохион байгуулжээ.

Мөн байгууллагын галын хор, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг нь шалгаж, харуул хамгаалалтын ажилтнуудад  тэдгээрийг хэрхэн  ашиглах талаар зааж, сургасан байна.