Эхлэл Мэдээ мэдээлэл

“ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА”  САРЫН АЯН САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Төв  аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 27 сум болон Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан “Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” аяныг  зохион байгуулж байна.

 Тус арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулж гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөршийн холбоог бэхжүүлж  иргэдийн эрх, үүргийг дээшлүүлэх зорилготой бөгөөд тэдэнд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт хийх, сум багийн хамтарсан багийн ажилтай танилцан арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Аяны арга хэмжээ энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх ба идэвх санаачлагатай ажилласан сум, аж ахуйн нэгж, байгууллагын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар төлөвлөжээ.