Эхлэл Мэдээ мэдээлэл

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ ЖУРМЫН ДАГУУ АЖИЛЛААГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Цогтцэций сумын Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан эд зүйлийг хууль, журамд заасны дагуу шийдвэрлэж байгаа эсэхийг 2020 оны 12 дугаар сарын байдлаар шалгажээ.

Орон тооны бус зөвлөл нь Засгийн газрын 2017 оны 195 дугаартай тушаалаар баталсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын дагуу ажиллагаагүй зөрчил шалгалтаар илэрсэн байна. Тухайлбал, Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн улмаас хураагдсан нийт 2451 ширхэг архи, согтууруулах ундаа, утаат тамхи, пиво болон бэлэн 104.000 төгрөгийг дээрх журамд заасны дагуу шийдвэрлүүлэхээр санал гарган хүргүүлсэн байхад саналыг хэлэлцэж, шийдвэрлээгүй, мөн журмын дагуу прокурорын газарт хагас, бүтэн жилийн тайланг ирүүлдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд  Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас дахин ийм зөрчил гаргуулахгүй байх, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар сумын Засаг даргад “Прокурорын шаардлага” хүргүүлжээ.