Эхлэл Мэдээ мэдээлэл

ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ? ЯМАР ШАЛГУУР ТАВЬДАГ ВЭ?

Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах алба пэйж хуудсанд иргэдээс хамгийн ихээр ирж байгаа асуултад хариулт өгөх “Иргэн танд” буланг хүргэж байна.

Улсын Ерөнхий Прокурорын газраас байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор жил бүр прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулдаг.  Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын туслах ажилтанд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу зохион байгуулсан шалгалтад тэнцсэн иргэнийг прокурорын туслах ажилтнаар томилон ажиллуулдаг.

-       Хууль, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн,

-       Гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутайд тооцогдож байгаагүй,

-       Төрийн албаны шалгалтад тэнцсэн,

-       Цэргийн алба хаасан байх гэсэн үндсэн шаардлагуудаас гадна

-       Компьютерийн программ ашиглах,

-       Бичиг хэрэг боловсруулах зэрэг чадваруудыг эзэмшсэн иргэд туслах ажилтнаар ажиллах хүсэлт гаргаж болно.