Эхлэл Мэдээ мэдээлэл

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газар 2021 оны 1 дүгээр сарын сарын 13-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан гарч болох эрсдлээс сэргийлэх үүднээс хэвлэлийн бага хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  

Хэвлэлийн бага хурлын үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа “Прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ”, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдал”-ын талаар мэдээлэл хийлээ. Мөн zoom-ээр холбогдсон болон бичгээр ирүүлсэн сэтгүүлчдийн асуултад Улсын Ерөнхий прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга М.Оюундэлгэр нар хариулт өглөө.