Эхлэл Мэдээ мэдээлэл

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Цахим хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаа, цахим бугуйвч, программ, техник хангамжийг танилцуулах сургалт”-ыг 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд оролцлоо.