Эхлэл Мэдээ мэдээлэл

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИДТЭЙ ЦАХИМААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөнийг 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр цахим хэлбэрээр хийлээ.

Зөвлөгөөнд Аймгийн ерөнхий прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, цагдан хорих байрны дарга, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч болон бусад эрх бүхий албан тушаалтан нар оролцлоо.

Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 2020 онд хийсэн ажил, хүрсэн үр, 2021 онд хэрхэн  ажиллах талаар удирдах албан тушаалтан нар мэдээлэл хийж, харилцан санал солилцож, үүрэг даалгавар өгчээ.