Эхлэл Подкаст

ПРО ПОДКАСТ: "ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ТАЛААР"

Про подкаст №29. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмтэй Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн талаар ярилцлаа.

-Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд хуульчилсан.

-Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулдаг.

-Улсын хэмжээнд бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээс хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Баян-Өлгий аймагт цар тахлын эрсдэл бүхий бүсээс нийт 5781 хүн иржээ.

 

Холбоотой мэдээ