Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-05-14 10:01:43.0

ЗАВХАН АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛД “ЗӨВЛӨМЖ” ХҮРГҮҮЛЛЭЭ

Завхан аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд гарсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, Хулгайлах гэмт хэргүүдийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдэд “ЗӨВЛӨМЖ” хүргүүлжээ.

Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан цахим хуралдаанд оролцон, тус аймгийн эрүүгийн нөхцөл байдал болон дээрх судалгааны дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан байна.