Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-06-02 10:55:39.0

ПРОКУРОР, АЖИЛТНЫ АЖЛЫН АЧААЛЛЫГ СУДАЛЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн прокурор, ажилтны ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх зорилтын хүрээнд Завхан аймгийн прокурорын газраас МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь сургуулийн Маркетинг, менежментийн тэнхимийн багш, судлаач нартай хамтран прокурор, ажилтны ажлын ачааллыг судаллаа.

Судалгааг асуулгын болон мэдээллийг нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших, ажлын байрны зураглал гаргах зэрэг тогтсон арга хэлбэрүүдээр хийж гүйцэтгэн, дүнг прокурор, ажилтнуудад танилцуулж, цаашид тэдний ажлын ачааллыг бууруулах, тэнцвэржүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.