Эхлэл Мэдээ мэдээлэл

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ТООН МЭДЭЭ

Прокурорын байгууллагын 2021 оны эхний хагас жилийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлыг 2020 оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээг хүргэе. 

Прокуророос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргүүлсэн.

Прокуророос хяналт тавьсан хоригдлын тоо 7.2 хувиар, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан хүний тоо 4.5 хувиар, баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн хүний тоо 5 хувиар, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны тоо 1 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчлийн шийтгэл, албадлагын арга хэмжээ авагдсан хүний тоо 14.2 хувиар, хуулийн этгээдийн тоо 31.1 хувиар, албадан саатуулагдсан хүн 71 хувиар, цагдан хоригдсон этгээд 71.3 хувиар тус тус буурчээ.

Үүнээс торгох ял шийтгүүлсэн 5176 ялтан, 6 хуулийн этгээдийн 9,3 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажилласнаас, 3454 ялтан, 2 хуулийн этгээдийн 3,1 тэрбум төгрөгийн торгох ял бүрэн биелж, торгох ялыг солиулсан байна.

Зөрчлийн торгох шийтгэлээр шийтгүүлсэн 2005 хүн, хуулийн этгээдийн 5.6 тэрбум төгрөгийн торгох шийтгэлээс 1359 хүн, хуулийн этгээдийн 1.3 тэрбум төгрөгийн шийтгэл биелэгдсэн байна.

Прокурор 2021 оны эхний хагас жилийн байдлаар хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 1830 удаа танилцаж, 209 шалгалт хийж, 453 зөрчил илрүүлсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр прокурорын шаардлага 45-г бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан ба хуульд заасан үүргээ биелүүлээгүй 23 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан байна.