Эхлэл Мэдээ мэдээлэл

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН САНААЧИЛГААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газрын санаачилгаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтэс, Тээврийн прокурорын газар, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газраас хамтран “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтад тус аймгийн нийт прокурор, мөрдөгч, шинжээч, Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд оролцсон бөгөөд зам тээврийн ослын газарт үзлэг хийхэд болон энэ төрлийн хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.