Эхлэл Подкаст

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

Про подкаст №49

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа "Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний талаар" Дундговь аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүйтэй ярилцлаа.

- Зөрчлийн тухай хуульд заасан Албадлагын арга хэмжээ нь хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, албадан сургалт гэсэн 5 төрөлтэй.

- Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоодог.

 

- Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг авдаг. Харин зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах эсхүл түүний үнийг гаргуулах, албадан эмчлэх, албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг шүүх шийдвэрлэдэг.

- Хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд ажиллах Зөвлөл хэрэгжүүлдэг ба Зөвлөл нь Үнэлгээний, Устгалын, Худалдан борлуулах асуудал хариуцсан комиссуудтай байна.

- Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд хор нөлөө учруулж болзошгүй, түүнчлэн түргэн муудаж, чанар байдлаа алддаг хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг хураасан эрх бүхий албан тушаалтан тэдгээрийг аюулгүй байдал хангасан нөхцөлд хадгална. Аюулгүй байдал нь алдагдаж болзошгүй тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх, эсхүл устгах арга хэмжээг даруй авч болно.

Холбоотой мэдээ